Нууцлалын бодлого
CleanGo (cleango.mn) болон CleanGo Pro апп. Шинэчилсэн: 2026-11-13
Бид юу цуглуулдаг вэ
Захиалагч: нэр, утас, хаяг, газрын зураг дээр сонгосон байршил, захиалгын мэдээлэл, захиалгад хавсаргасан зураг.
Мэргэжилтэн (cleango.mn болон CleanGo Pro апп): нэвтрэх и-мэйл, нэр, утас, дүүрэг, профайлын зураг, иргэний үнэмлэхний зураг, ахлагч болох бол ял шийтгэлгүйн тодорхойлолт, ажлын өмнөх ба дараах зураг, кредитийн гүйлгээ.
Байршил: мэргэжилтэн апп-д зөвшөөрсөн үед ойролцоох дуудлагыг эрэмбэлэх, онлайн үед ойрын шинэ захиалгыг мэдэгдэхэд ашиглана. Арын горимд байршил хянадаггүй.
Мэдэгдлийн токен: шинэ дуудлага, захиалагч сонгосон тухай push мэдэгдэл илгээхэд хадгална.
Юунд ашигладаг вэ
Захиалагч, мэргэжилтнийг холбох, ажлыг гүйцэтгэх, мэдэгдэл илгээх, шимтгэл тооцох.
Мэргэжилтний хувийн байдлыг шалгах, аюулгүй байдлыг хангах, гомдол, маргааныг шийдвэрлэх.
Бид таны мэдээллийг зар сурталчилгаанд ашигладаггүй, худалддаггүй, хэрэглэгчийг бусад апп, вэбсайтаар хянадаггүй.
Хэнд харагддаг вэ
Захиалагчийн яг хаяг, утас зөвхөн тухайн захиалгыг авсан мэргэжилтэнд харагдана. Түүнээс өмнө мэргэжилтэн зөвхөн дүүрэг, зай, хөлсийг харна.
Мэргэжилтний нэр, зураг, үнэлгээ хүсэлт явуулсан захиалгын эзэнд, утас нь ажил баталгаажсаны дараа харагдана.
Иргэний үнэмлэх, тодорхойлолтыг зөвхөн CleanGo-гийн эрх бүхий ажилтан шалгана — захиалагчид харагдахгүй.
Үйлчилгээ үзүүлэгчид: Supabase (өгөгдлийн сан, зураг хадгалах), Vercel (вэбсайт), Apple (push мэдэгдэл). Хуулийн байгууллагын хуулийн дагуу шаардлагаар мэдээлэл гаргаж өгч болно.
Хадгалах хугацаа, устгах
Мэдээллийг бүртгэл идэвхтэй байх хугацаанд хадгална.
Бүртгэлээ хүссэн үедээ устгана: CleanGo Pro апп → «Би» → «Бүртгэлээ устгах», эсвэл cleango.mn → Профайл → «Бүртгэл устгах». Нэр, утас, и-мэйл, зураг, баг, кредит бүрмөсөн устна.
Дууссан ажлын бүртгэл (огноо, үнэ) нягтлан бодох, маргаан шийдвэрлэх зорилгоор нэргүй хэлбэрээр үлдэж болно.
Таны эрх
Та өөрийн мэдээллийг үзэх, засах, устгуулах эрхтэй. Профайлаа апп болон вэбсайтаас засна.
Мэдээллийг Монгол Улсын Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу хамгаална.
Privacy Policy (English)
CleanGo (cleango.mn) and the CleanGo Pro iOS app. Updated 2026-11-13.
What we collect
Customers: name, phone number, address, the map location they choose, booking details and photos they attach.
Cleaning professionals (cleango.mn and the CleanGo Pro app): sign-in email, name, phone number, district, profile photo, national ID photo, a police record certificate for team leads, before/after job photos and credit transactions.
Location: when allowed, used to show nearby jobs first and to notify online professionals about new jobs close to them. The app does not track location in the background.
Push token: stored to send notifications about new jobs and when a customer selects the professional.
How we use it
To match customers with professionals, deliver the service, send notifications and account for the platform commission.
To verify professionals' identity, keep both sides safe and resolve complaints.
We do not sell personal data, use it for advertising, or track users across other apps and websites.
Who can see it
A customer's exact address and phone number are shown only to the professional who takes the job.
ID documents are reviewed only by authorized CleanGo staff and are never shown to customers.
Service providers: Supabase (database and file storage), Vercel (website hosting), Apple (push notifications).
Retention and deletion
Data is kept while the account is active.
Users can delete their account at any time: CleanGo Pro app → “Би” (Me) → “Бүртгэлээ устгах” (Delete account), or on cleango.mn → Profile. Name, phone, email, photos, team and credit are permanently deleted; completed job records may remain in anonymized form for accounting and dispute resolution.